ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Өндөрхаан-Норовлин чиглэлд 20 км зам ашиглалтад оруулжээ

O.Admin
2 цагийн өмнө

Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Өмнөдэлгэр сум хүртэлх 52.5 км хатуу хучилттай авто зам болон Өндөрхаан-Норовлин чиглэлийн 130 км авто замын хэсэгчилсэн хатуу хучилттай 20 км авто замыг байнгын ашиглалтад орууллаа.

Дээрх замууд нь Хэнтий аймгийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адарга, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул сумд, Ульхан боомт чиглэлийн авто замын нэг чухал холбоос болно.

Тус хатуу хучилттай авто замуудын хийцлэл нь далангийн өргөн 11 метр, асфальтбетон хучилтын өргөн 8 метр, зорчих хэсгийн өргөн 7 метр, хөвөөний өргөн 2 талдаа 2 метр тус тус төлөвлөгдөж баригдсан.