Одоогоос 11 жилийн өмнө Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Лу.Гантөмөр сайд ажиллаж байх үедээ “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэхүү төслийн үр дүнд oлон чадварлаг эрдэмтэд, судлаач, инженерүүд бэлтгэгдэж эх орныхоо хөгжлийг шинжлэх ухаанч байдлаар хөгжүүлж байгаа билээ.
Тэгвэл Лу.Гантөмөр сайд энэхүү ажлаа үргэлжлүүлж Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдын хувиар хоёрдугаар шатыг эхлүүлэхээр холбогдох албан тушаалтнуудтай уулзжээ.
Тодруулбал, Лу.Гантөмөр сайд тус төслийн хоёрдугаар үе шат хэрэгжихээр судалгааны ажил хийгдэж байгаатай танилцаж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа мега төслүүдтэй уялдуулж хүний нөөц бэлтгэх, төр, их сургууль, аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, төслийн үр нөлөөг илүү сайжруулах талаар санал солилцжээ.