ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Мөнхсоёл: Жирийн гишүүдээ эмзэглүүлсэндээ харамсаж байна

O.Admin
1 өдрийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл өнгөрөгч мягмар гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэх үеэр “ХҮН нам тарах ёстой. МАН-ын халаасны нам болчихож. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний төлөө дарамталж байна” хэмээн ярилцлага өгсөн билээ.

Тэгвэл улс төрийн хүчний нэр хүндэд халдсан энэ үйлдэлдээ уучлал гуйх, ХҮН-ын нэр хүндэд ноцтой халдсан учраас хариуцлагын асуудал ярих ёстой хэмээн Баянзүрх дүүргийн ХҮН-ын хорооноос мэдэгдэл гаргажээ.

Тэгвэл дээрх мэдэгдэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Юуны өмнө ХҮН нам тарах ёсгүй, харин засаглалаа эрс сайжруулах, гишүүдийнхээ оролцоог нэмэгдүүлэх талаар дорвитой ажиллах цаг нэгэнт болсныг өглөөхөн хэвлэлийнхэн энэ талаар асуухад хэлсэн билээ.

Тухайн үед сэтгэлийн хөдөлгөөнөөр "Хэрэвзээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгүй, дотоод ардчилалгүй бол ямар ч улс төрийн хүчин тарах ёстой"-г өөрийн нам дээр жишээлэн бухимдсандаа хэлсэн. Энэ үгийг хэлж ХҮН нам-ынхаа жирийн гишүүдийг эмзэглүүлсэндээ харамсаж байна” хэмээжээ.