МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр өглөө хуралдаж, Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр 100 хувь санал нэгдсэн. Үргэлжлүүлэн уг асуудлыг намын Бага хурлаар оруулсан юм.
Хурлын үеэр заалнаас УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Бага хурлын гишүүн С.Нэргүй нарын нэрийг дэвшүүлжээ. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Бага хурлын гишүүн С.Нэргүй нар өөрсдийн хүсэлтээр нэрээ татсан байна. Санал хураалт Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нарын дунд нууцаар явагдсан бөгөөд Бага хурлын гишүүдийн олонх нь Монгол Улсын 34 Ерөнхий сайдад Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхийг дэмжжээ.
МАН-ын Бага хурлаас гарсан саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барина. Улмаар Ерөнхийлөгч дэмжвэл, УИХ-аар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм.