ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Чойжилсүрэн: Сайдаас огцрох өргөдлөө өөрөө гаргасан, хэн нэгэн шахаагүй

O.Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын хуралдаан өнөөдөр өглөө ээлжит бусаар 08.00 цагт хуралдаж, "шүд сугалах" буюу хоёр сайдыгаа огцруулна гэх мэдээлэл өчигдөр сошиал сүлжээнд эрчимтэй тархсан.

Гэсэн ч энэ мэдээллийг Засгийн газраас албан ёсоор няцааж, ээлжит бус хуралдааны тов зарласныгаа цуцалсан билээ. Г.Занданшатарын Засгийн газраас “хөөгдөж” буй хоёр сайд нар өнөөдөр өглөө чуулганы хуралдааны үеэр өөрсдөө өргөдөл өгсөн гэж мэдэгдэв.

Тухайлбал, Эрчим хүчний сайд Б.ЧойжилсүрэнБи сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Надад хэн ч ямар нэгэн шахалт үзүүлээгүй. Би өөрийн хүсэлтээр өгч байгаа. Яагаад ийм шийдвэр гаргаснаа хэвлэлийн бага хурал хийж тодорхой тоо баримттай тайлбарлана. Ордны коридорт яриад зогсмооргүй байна. Эрчим хүчний салбарт ямар хүндрэл байгаа, ямар бэрхшээл байгаа талаар тайлан тавьж таарна аа даа.

Гурван жил гаруйн хугацаанд ажилласан хүн шүү дээ. Би өөрийгөө сайн муу гэж дүгнэх нь утгагүй. Тиймээс ямар байдалтай салбар хүлээж аваад яаж өөрчилснөө би өөрөө удахгүй ярина. хэрэглээний өсөлт нэмэгдсэн, чадлын дутагдалд орсон цаг үед ажилласан учраас тоо баримтаа нэгтгээд хэлье" хэмээн байр сууриа илэрхийлэв.