Улсын Их Хурлын 2026 оны долоодугаар сарын 03-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа.
Хуулийн төсөл батлагдсанаар:
-Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирна. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн эрх зүйн тогтвортой байдал сайжирч, хувийн хэвшлийн өрсөлдөх чадвар нэмэгдэх нөхцөл бүрдлээ.
-Хөрөнгө оруулагчийн гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлж, маргааныг олон улсын арбитраар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажууллаа.
-Хөрөнгийн зах зээлд шинэ хөрөнгө оруулалт татах татварын таатай орчин бүрдүүлнэ. Тухайлбал, санхүүгийн байгууллагуудын гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод ногдох татварыг 20 хувь байснаас 5 хувь болгон бууруулж, санхүүжилтийн өртгийг багасгасан.
-Дата төв, хиймэл оюун ухааны төвийн тоног төхөөрөмжийн гаалийн татварыг 100 хувь хөнгөлж, өндөр технологийн хөрөнгө оруулалтыг дэмжихээр тусгалаа.
-Гадаадын хөрөнгө оруулалтын зарим хязгаарлалтыг арилгалаа.
-Мөн Гадаадын банк байгуулахад хувьцаа эзэмшлийн хязгаарлалтыг чөлөөлж, олон улсын санхүүгийн хөрөнгө оруулалтыг татах боломжтой болно. Мөн зарим салбарын хуулиадаарх гадаадын хөрөнгө оруулалтыг хориглолт хийсэн хязгаарлалтуудыг чөлөөллөө.
-Бизнесийн орчинг дэмжих зорилгоор хүнс, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, үйлчилгээ зэрэг ажиллах хүчний дутагдалтай салбарт гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөллөө.
