БНСУ-ын Emart компанийн No Brand сүлжээ дэлгүүр Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, Яармаг дахь UB Autocom худалдааны төвд No Brand – City Hall нэртэй анхны салбар дэлгүүрээ нээлээ.
Нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Ким Жон Гвань, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат болон хоёр улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.
Нээлтийн үеэр сайд Ц.Идэрбат Монгол Улсын худалдааны салбарт олон улсын стандарт, орчин үеийн менежмент, хэрэглээний шинэ соёлыг нутагшуулах чухал алхам болж буйг онцлов.
Монгол Улсын хувьд “Худалдаа, үйлчилгээнийсалбар” нь эдийн засгийн өсөлт, ажлын байр, хэрэглэгчийн хүртээмжийг тодорхойлогч тэргүүлэхсалбаруудын нэг юм. Худалдааны салбар дангаараадотоодын нийт бүтээгдэхүүний 10.4 хувийг бүрдүүлж, 195 мянга гаруй иргэнийг байнгын ажлын байраарханган, нийт ажиллах хүчний 21 хувийг бүрдүүлжбайна. Мөн улсын хэмжээнд 41 мянга орчим ажахуйн нэгж энэ салбарт үйл ажиллагаа явуулж, өрхийн орлого, татварын суурийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн сонголтыг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.
No Brand нь “брэндийн нэр хүндээс илүү хэрэглэгчийн бодит хэрэгцээ, чанар, үнэ цэнийг эрхэмлэнэ” гэсэн үзэл баримтлалтай бөгөөд өдөр тутмын хүнс, өргөн хэрэглээний чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр хэрэглэгчдэд хүргэдгээрээ онцлог юм.
Монгол дахь анхны салбар нээгдсэнээр хэрэглэгчдийн сонголт нэмэгдэж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг хүртээмжтэй худалдан авах боломж бүрдэхийн зэрэгцээ Монгол, БНСУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой үйл явдал боллоо.
