Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх 4.4 км авто замын шинэчлэлийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус замыг гэрэлтүүлэг, явган болон дугуйн зам, ус зайлуулах шугамтай иж бүрэн шинэчилж, хөдөлгөөнийг нээгээд байгаа юм.
Ингэснээр өмнө нь ашиглалтад орсон Бэлхийн 4.2 км замтай нийлж, Бэлх, Сэлх чиглэлд нийт 9 орчим км шинэ замтай болжээ. Одоогоор дугуйн замын 1.2 км болон тэмдэг, тэмдэглэгээ, хөвөөний ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд удахгүй улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж буй.
