ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цагдаагийн хурандаа К.Женисгүл УИХ-ын гишүүн М.Нарантуяаг ёс зүйн дэд хороонд өгчээ

O.Admin
5 цагийн өмнө

Баян-Өлгий аймгийн харьяат, Цагдаагийн хурандаа К.Женисгүл УИХ-ын гишүүн М.Нарантуяаг ёс зүйн дэд хороонд өгчээТэрбээр, "Монгол улсын Их Хурлын гишүүн Мөнхтөрийн Нарантуяа-Нарагийн зохисгүй үйлдэл, эс үйлдэхүйг хараад үнэхээр хэрээс хэтэрч байна гэж үзэж байна.

Монгол улсын Их Хурлын гишүүн бол төрийн түшээгийн хувиар Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэдийн эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалагч байх учиртай. Казах үндэстний эрх ашгийг хөндсөн, тэднийг ялгаварлан гадуурхсан шинжтэй үйлдэл эсвэл мэдэгдэл нь Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан "Иргэдийг үндэс, угсаа, хэлээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй" гэсэн суурь зарчмыг зөрчиж, үндэсний эв нэгдэлд сэв суулгах эрсдэлтэй юм. Төрийн өндөр албан тушаалтан ёс зүйгүй мөн хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаа нь хувь хүний боловсрол, ухамсрын төвшинг харуулаад зогсохгүй төрийн институтийн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж байгаад гүнээ харамсаж байна.

Иймд УИХ ын гишүүн М.Нарантуяад ёс зүйн зөрчил гаргаж, нийгэмд ялгаварлан гадуурхсан утгатай үг хэлж, хууль бус үйлдэл гаргаж байгаа тул үүнийг таслан зогсоож, дараах хариуцлагыг тооцохыг шаардаж байна" гэжээ