УИХ дахь МАН-ын бүлгийн хурал эхэллээ. Хуралдаанаар 2019 оны төсвийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэх юм.
Тус бүлгийн хуралдаан үдээс өмнө товлогдсон байсан ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны оролцохгүй гэдгээ мэдэгдээд буй 32 гишүүн орж ирээгүй учир ирц бүрдээгүй юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өрөөнд орж, уулзалт хийснээр хуралдааныг эхлүүлсэн байна.