УИХ-ын гишүүн С.Бямбацогт хүүхэд бүрт олгох боломжгүй байгаа бол хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө өгөх санал гаргасан билээ. Улмаар, энэхүү саналаа УИХ-ын чуулган болон байнгын хороонд гаргасан ч дэмжлэг аваагүй аж. Гэсэн ч гишүүний хувьд дахин энэ саналаа УИХ-д өргөн барина гэдгээ мэдэгджээ.
Тэрбээр, “Хүүхдийн мөнгийг авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох санал гаргасан боловч байнгын хороо, чуулганы хуралдаанаар энэ санал маань дэмжигдсэнгүй. Гэхдээ энэ саналаа ажил хэрэг болтол нь тууштай зүтгэж, тултал нь шахаж ажиллах болно. Асуудал мөнгөгүйдээ биш гэдгийг Валютын сангийн өмнө авсан амлалтаа биелүүлэх гэж Сангийн сайд хэлсэн.
Тэгвэл тэр асуудлыг шуурхай шийдэж, ард түмний өмнө авсан амлалтаа биелүүлж, хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг нь өгүүлнэ. Мөрийн хөтөлбөр бол санал татах сайхан үгсийн цуглуулга байж болохгүй, иргэд сонгогчдын итгэлийг авах бодлого, бас түүнийг дааж биeлүүлэхийн нэр гэдгийг МАНайхан мартаж болохгүй. Тэр тусмаа хүүхдийн төлөө хийнэ гэснээсээ хэзээ ч булзаж бултаж болохгүй” гэсэн юм.