ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

14 хүртэлх насны охидын УАШТ-д  "Дэрэн" клубийн баг түрүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-19

Монголын Хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 14 хүртэлх насны охидын УАШТ энэ сарын 14-19-ний хооронд холбооны ногоон талбайд болж, өндөрлөлөө.  

Өчигдөр болсон аваргын төлөөх тоглолтод "Дэрэн" клубийн охидын баг "СП Фалконс"-ыг 1:0-ээр хожиж, түрүүллээ.  Харин  хүрэл медалийн тоглолтод "Шинэ Яармаг" клуб  "Дорнод" клубийг мөн адил үр дүнгээр хожсон юм.

Медалийн төлөөх тоглолтуудын дараа тэмцээний шилдгүүдийг тодруулсан бөгөөд шагналыг Монголын охидын шигшээ багийн дасгалжуулагч Рио Наоко Кавамото болон МХБХ-ны Зөвлөлийн гишүүн Г.Мөнхчулуун гардуулав.

Тэмцээний шилдгүүд:

Шилдэг хаалгач: М.Мишээл /Дэрэн/
Шилдэг хамгаалагч: М.Хүслэн /Шинэ Яармаг/
Шилдэг хагас хамгаалагч: М.Анужин /СП Фалконс/
Шилдэг довтлогч: М.Мөнхзул /Дэрэн/