УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар дэмжлээ. Хуралдааны эхэнд СЗХ-ны дарга С.Даваасүрэнгийн асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Өргөдлийг гишүүдэд тараана. Дараа нь уншиж танилцаж болно” гэв. Мөн НХХ-ийн сайд С.Чинзориг “Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаа гэж байна. Өмнө нь Их хурлын дарга хариуцлага тооцож байна гэсэн. Энэ хариуцлага тооцож байгаа хэлбэр юм уу. Энэ хоёр өөр ойлголт шүү дээ” гэж асуухад УИХ-ын дарга “Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор СЗХ-ны дарга, Монголбанкны ерөнхийлөгч хоёртой хариуцлага тооцох асуудлыг ярьсан. СЗХ-ны дарга чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө өгсөн. Монголбанкны ерөнхийлөгч хариуцлага тооцохоор оруулж ирж байна” тайлбарыг өглөө.