ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Баяртсайхан: Би хариуцлагаа хүлээнэ,  хэзээ ч зугтаж алга болохгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-05

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төв банкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар байнгын хорооны хурлаар хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Б.Жавхлан Өмнө нь Монгол Улс  саарал жагсаалтаас гарахад Засгийн газар үүрэг гүйцэтгэсэн. Мөн төв банк ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Саарал жагсаалт гэхээр төв банкны үүрэг юм шиг ойлгож эхэлсэн юм.  Цаашдаа мөнгө угаах, терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулна гэвэл тогтолцооны хувьд ажиллах ёстой. УИХ-ын гишүүд ч үүнд анхаарах ёстой”-г сануулав. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.БаяртсайханХоёр дахь удаагаа бид саарал жагсаалтад орж байна. Юунаас болов  гэдгийг ажлын хэсэг байгуулаад судлах хэрэгтэй. Монгол Улсын ирээдүйн хувь заяанд энэ нь хэрэгтэй. Би хариуцлагаа хүлээнэ,  хэзээ ч зугтаж алга болохгүй. Би ярих ёстой зүйлийнхээ аравхан хувийг ярьж байна шүү. Улс төр, гадаад харилцаа, хөрөнгө оруулагчдад хандаж байгаа харилцаа гээд олон зүйл байна. Энэ бол ганц байгууллагын асуудал биш, тогтолцооны асуудал” гэв.