Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Баяр, С.Бямбацогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох хэргийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.06.18/ болно.
Энэхүү эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020 оны гуравдугаар сарын 23-нд хүлээн авсан. Шүүгдэгч С.Баярцогтод, шүүгдэгч Д.Ганболдод нарыг тус бүрийг 10 тэрбум төгрөгийн барьцаа, шүүгдэгч С.Баярт 5 тэрбум төгрөгийн барьцаа, шүүгдэгч Б.Бямбасайханд 2 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсан байна.
Харин шүүгдэгч Ч.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Бадралд Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Татварын Ерөнхий газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын даргын албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Ариунсанд авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн аж.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд С.Баярцогт Сэлэнгэ аймагт Б.Бямбасайхан Дархан-Уул аймаг, Д.Ганболд Хөвсгөл аймагт АН-аас тус тус нэр дэвшиж байгаа билээ.