Татвар төлөгчдийн мөнгө, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, архи согтууруулах ундаа худалдан авч, УИХ-ын гишүүдийн хоол, зочид буудлын зардлыг төлж доорх хуулиудыг зөрчсөн нь Аудитын дүгнэлтээр тогтоогдсон Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяаг огцруулах саналыг нэр бүхий төлөөлөгчид гаргажээ.
Тодруулбал, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь "Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах", Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 зүйлийн 7.9 дахь "Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзсэн аж.
Уг тогтоолыг бүрэн эхээр нь хүргэж байна.