Хан-Уул дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээний 13 байгууллага, 200 хүний бүрэлдэхүүнтэй, 29 техник, 42 үлээгч төхөөрөмж, 10 явган замын моторт түрэгчтэй, халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна.
Даваа, гүвээ, өгсүүр, уруу, халтиргаа гулгаа ихээр үүсдэг байршлуудад нийт 102 ширхэг давс бодис, хайрганы савыг байршуулж, цэнэглэсэн.
Арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 08:00 цагийн байдлаар зорчих хэсэгт давс цацаж, явган замыг үлээх төхөөрөмжөөр үлээлгэн, түүвэр хог хаягдал болон автобусны буудлын цэвэрлэгээг хийж, 1тн давс, 2тн бодис зарцуулаад байна.