Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтран /2024.12.12/ өдөр гэмт хэрэг, мансуурах бодисоос урьдчилан сэргийлэх тухай, цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах зөв зохистой хэрэглээний талаар мэдлэг ойлголтын сургалтыг Сэргээн засах сургалт үйлдвэрийн төвийн мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургуулийн 30 гаруй сурагчдад зохион байгуулжээ.
Сургалтын үеэр сонсголын бэрхшээлтэй сурагчдад duudlag.mn төвийн дохионы хэлмэрч Ч.Дэлгэр дохиж хэлмэрчлэв.