Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргажээ. Засгийн газрын аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаас гарсан 362 тогтоолын хэрэгжилтийг хангах буюу гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээтэй холбоотой аж.
Тус тогтоолын дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ оны төгсгөл гэхэд 500 сая ам.долларыг татан төвлөрүүлэх үүрэгтэй юм. Онцгой дэглэмийн хугацаанд компанийн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг бүрэн хангана гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.