ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Өнөөдөр хуралдах ажлын хэсэг болон байнгын хороодын хуралдааны тов

O.Admin
2022-12-28

Улсын Их Хурлын байнгын хороодын 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна.

ЛХАГВА ГАРАГ /2022.12.28/ 

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Түр хороо /Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих/

Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

2

Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.00

“Их засаг”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

·Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн 2022.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Эдийн засгийн байнгын хороо

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·“Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан  боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулж, 2022.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·“Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл 2022.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсох

11.00

“Их Эзэн Чингис хаан”