ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гондурас Хятадтай дипломат харилцаа тогтоов

O.Admin
2023-03-27

Өчигдөр буюу энэ сарын 26-нд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ган Бээжинд Гондурасын Гадаад хэргийн сайд Рейнатай хэлэлцээр хийж, "БНХАУ болон Бүгд Найрамдах Гондурас улс хооронд дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зуржээ.  

Мэдэгдэлд, БНХАУ, БНГУ хоёр ард түмний ашиг сонирхол, хүсэл эрмэлзэлд нийцүүлэн албан бичигт гарын үсэг зурсан өдрөөс эхлэн харилцан бие биенээ хүлээн зөвшөөрч, Элчин сайдын түвшинд дипломат харилцаа тогтоохоор шийдвэрлэлээ гэж заажээ.

Мөн хоёр орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, эрх тэгш, харилцан ашигтай, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхээр хоёр орны Засгийн газар тохиролцсон байна.

Түүнээс гадна Гондурас Улсын Засгийн газар дэлхий дээр ганц Хятад улс байдгийг, БНХАУ-ын Засгийн газар нь бүхэл бүтэн Хятадыг төлөөлж буй цорын ганц хууль ёсны засгийн газар, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч,  Бүгд Найрамдах Гондурас улсын засгийн газар Тайваньтай "дипломат харилцаагаа" даруй тасалж, Тайваньтай албан ёсны харилцаа тогтоохгүй, албан ёсны солилцоо хийхгүй гэдгээ амлажээ.

Эх сурвалж: 新闻联播

Н.Батзаяа