ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Байнгын хороод өнөөдөр хуралдана

O.Admin
2023-04-05

Улсын Их Хурлын байнгын болон дэд, түр хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

ЛХАГВА ГАРАГ /2023.04.05/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

ХОЁР.БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2022.09.26-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын цаг үеийн нөхцөл байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

·Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайлан сонсох

·Бусад

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

 

3

Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо

·Иргэний бүртгэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсох

14.00

“Үндсэн хууль”