ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Франц улсын талаарх онцлох баримтыг хүргэе

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-05-17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад энэ сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр болсон билээ. Тус айлчлал нь Франц улсаас манай улсад хийж буй төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны түүхэн айлчлал юм. 

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны хэлэлцээ, уулзалт хийж хоёр орны харилцааг шат ахиулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцана.

Тэгвэл эрхэм уншигч танд Франц улсын талаарх онцлох баримтыг уншигч танд хүргэе. 

  • Франц Улс нь Баруун Европт байрладаг. 640.427 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Дэлхийд 49 дүгээрт ордог.

  • Төрийн уриа нь “Эрх чөлөө, Тэгш эрх, Ахан дүүсийн ёс”.

  • Үндэсний баяр нь 1789 оны долдугаар сарын 14 буюу Бастилийн шоронг чөлөөлсөн өдөр.

  • 2023 оны нэгдүгээр сарын байдлаар 68 сая хүн амтай. Дэлхийд 21 дүгээрт жагсдаг.

  • Төрийн албан ёсны хэл франц. Дэлхий даяар 220 сая орчим хүн франц хэлээр ярьдаг. Мөн провансаль, бретон, альзас, корсик, каталан, баск, фламан зэрэг нутгийн 77 хэлтэй. Шашны бүх төрөл урсгалтай.

  • Бүгд Найрамдах Улс. Ерөнхийлөгч нь гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийн бүхий л үйл ажиллагаанд шийдвэрлэх үүрэгтэй. Засгийн газар нь улс орны бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Хууль тогтоох дээд байгууллага нь Үндэсний Ассамблей, Сенат гэсэн хоёр танхимтай.

  • 2022 оны байдлаар ДНБ гурван их наяд ам.доллар

  • НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн. “Их долоо”-гийн гишүүн.

  • 2020 оны байдлаар дэлхийд алтны нөөцөөр дөрөвдүгээрт орж байсан.

  • Нобелийн Утга зохиолын шагналтны тоогоор дэлхийд тэргүүлдэг.

  • АНУ-ын Эрх чөлөөний хөшөөг Франц Улс бэлэглэсэн.

  •