ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Ундрахжаргалант: Үр хүүхдүүдийн минь амьдрах нийгэм эрүүл байх болтугай

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-05-25

Алдарт эхийн одонгоор өнөөдөр энгэрээ мялаасан ээжүүдийн сэтгэгдлийг хүргэж байна.

NTV телевизийн Мэдээний албаны дарга Б.Ундрахжаргалант:

-Баярлалаа. Өнөөдөр бол манай гэр бүлийн хувьд хамгийн дурсгалтай мөч байх болно. Дөрвөн хүүхдээ өсгөхийн зэрэгцээ ажил хөдөлмөр эрхлээд явах боломжоор хангадаг. Ар талыг минь бүрэн даадаг хайртай ээждээ, ханьдаа маш их талархаж байна. Хүүхэд нэмэгдэхийн хэрээр хариуцлага улам өсдөг. Манай гэр бүлийн хувьд эрдэм боловсролтой, зөв хандлагатай хүүхдийг эх орондоо үлдээхийн тулд маш их хичээж байгаа. Тэдний амьсгалах агаар нь цэвэр, амьдрах нийгэм нь эрүүл байх болтугай. Монголын үрс маш олон болох болтугай. Том хүүхэд минь 15 настай. Харин бага нь ой гарантай. Дөрвөн сайхан охинтой айл байна.

Маск" продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг:

-Манайх 12-оос нэг насны дөрвөн сайхан хүүхэдтэй. Өнөөдөр Алдарт эхийн хоёрдугаар одонгоо авлаа. Одон авч байгаа бүх сайхан ээжүүддээ баяр хүргэе. Удахгүй болох эх үрсийн баярын мэндийг монголын ирээдүй болсон бүх хөөрхөн хүүхдүүддээ хүргэж байна. Мөн хайрт ханьдаа баярлалаа. Ар талыг минь найдвартай хариуцдаг ээж нартаа баярлалаа. Монголын бүх сайхан ээжүүддээ эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе.