ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төсөвт тодотгол хийх эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

O.Admin
2023-06-07

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр хуралдаанаар, Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний талаар, “Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай,  Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, зэрэг 40 орчим хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байгаа аж. Мөн Төсөвт тодотгол хийхийг өнөөдөр шийдвэрлэх юм.