Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар “Халзан бүргэдэй ордын үйл ажиллагааны тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилт, түүнтэй холбоотой цаашид авах арга хэмжээний талаар болон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Говь-Алтай, Ховд, Увс аймагт ажилласан талаарх асуудлыг хэлэлцэж буй.
Өнөөдрийн хуралдааны товд нийт 23 асуудал багтсан байна.