Нүүрсний сонсгол: -Алс групп ХХК-ийг хэлэлцлээ. Тус компани нь 2007 онд байгуулагдаж, “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн зарласан тендер шалгаруулалтад 11 удаа орж, шалгарч 12.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авах гэрээг байгуулж байжээ.
Энэхүү 11 төсөл арга хэмжээний архивын материалыг хянан шалгахад зургааг нь зөрчилтэй гэж дүгнэсэн байна. Тухайбал, нүүрсний шинжилгээний дээж нэрийдлээр тендер завшсан компани аж.
Түүнчлэн шинжээчийн зүгээс “Алс групп” ХХК-ийн зөрчилтэй үйл ажиллагааг нэрлэв. Тендерт оролцохдоо ижил төстэй гэрээ явуулах ёстой байсан ч явуулаагүй. Илгээх бичиг баримт нь англи хэл дээр байсан. Улмаар гэрээгээ явуулчихаад, харилцагчийн тодорхойлолтыг ирүүлээгүй. Татварын өртэй байхад нь шаардлага хангасан гэж үзээд, тендерт шалгаруулж байсан ажээ.