ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

42 байршилд авто зогсоол, тоглоомын талбай хийнэ

O.Admin
2023-12-07

Нийтийн эзэмшлийн болон явган хүний зам талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн долоон дүүргийн нутаг дэвсгэрт нийт 192 байршлын 235,6 га газрыг Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор нийтийн эдэлбэр газарт бүртгэсэн байна.

Энэ онд 1990 гараашийн 3.6 га газрыг чөлөөлж, 16 байршилд Албан даалгавар батлагдаж, дөрвөн байршлын 0.19 га газарт тохижилт хийжээ. Мөн Нийслэлийн ИТХ-ын 2023 оны 57 дугаар тогтоолоор долоон байршлын 7.62 га газрыг нийтийн эдэлбэрт авсан байна.

Мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 42 байршлын 3,26 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай хийх аж.