ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Барилгын салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр уулзалт хийв

O.Admin
2023-12-12

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл яамдын дэд зөвлөлүүдтэй уулзалт зохион байгуулж байгаа. 

Тэгвэл тус зөвлөлийн ажлын алба энэ сарын 8-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах ажлын санал, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр салбарт тулгамдаж буй асуудлуудын шийдлийг хэлэлцэж, санал солилцлоо.