ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

А.Ундраа гишүүний гадаад томилолтын бүх зардлыг МУИС даажээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-09-12

УИХ-ын гишүүн А.Ундраатай холбоотой таагүй мэдээлэл, баримт цахим сүлжээнд тархлаа. Түүний гадаадад томилолтоор явах бүх зардлыг Монгол Улсын их сургуулиас гаргасан гэх баримт байна.

Тодруулбал,  УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг 2018 оны гуравдугаар сарын 26-30-ны өдрүүдэд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын урилгаар тус улсад айлчилж, хоёр орны Шинжлэх ухаан, дээд боловсрол, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлөх чиглэлээр уулзалтууд хийх бөгөөд тус бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн А.Ундраа багтжээ. 

Тиймээс түүний бүх зардлыг шийдвэрлэж өгөхийг МУИС-ийн захирал Я.Төмөрбаатараас хүссэн албан бичиг тоот байгаа юм байна. Ингээд гишүүн А.Ундраагийн зардлыг болон захирал өөрийнхөө зардлыг ч мөн гаргаж, ажлын хэсэгт багтаж явжээ.

Сургалтын төлбөрөө төлж чадахгүй байгаа олон оюутнуудыг бодоход яасан юм бэ гэсэн шүүмжлэл сошл орчинд их байна.