ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ур чадвартай мэргэжилтнийг гадаадад бэлтгэх зэрэг 44 асуудал хэлэлцэж байна

O.Admin
2023-12-27

Засгийн газрын өнөөдөр /2023.12.27/-ийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар,

  • “Түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх
  • Засгийн газрын баталгаа гаргах Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Ховор металлын судалгааны төв” байгуулах төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурах эрх олгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл
  • Монгол Улсын Хөгжлийн банкны цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар
  • “2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Төрөөс иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Монгол Улсад шаардлагатай, өндөр ур чадвартай мэргэжилтнийг гадаад улсад бэлтгэх төслийн талаар зэрэг 44 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.