Нүүрсний гэх хэрэгт холбогдсон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох шүүх хуралдаан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд боллоо.
Улмаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягт шүүхээс таван жил есөн сар цагдан хорих, нийтийн албан тушаалд томилогдох эрхийг долоон жилээр хасах ял оногдуулав.
Харин УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хорих ял оногдууллаа. Түүнийг өнгөрсөн хавар нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүнээс нь түтгэлзүүлж, шалгаж эхэлсэн билээ.