ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газар хуралдаж байна

O.Admin
2024-05-22

Засгийн газрын өнөөдрийн /2024.05.22/хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдөр:
– “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд биржээр нээлттэй арилжаалах тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
– “Газрын тосны боловсруулах үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
– Хүний эрхийг хангах чиглэлээр зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
– “Мэргэшлийн үндэсний шаталсан бүтэц батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 23 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Мөн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолбор барьж байгуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгасан юм. Тэгвэл Монгол Улсын 2024 оны төсөвт батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа гурван ээлжтэй сургууль, ачаалал өндөртэй байршилд байгаа сургууль болон цэцэрлэг, дотуур байрны зарим төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд анхаарч төсвийн ерөнхийлөн захирагчийн хуулиар батлагдсан дүнд багтаан зохицуулалт хийхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасан.