ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сонгуулийн нээлтийн сонин хачин

O.Admin
2024-06-11

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа өчигдөр албан ёсоор эхэлсэн билээ. Хуулийн хугацаанд нэр дэвшигчид өөрсдийгөө олон нийтэд танилцуулж, уулзалтуудаа хийж  байгаа юм. Ингээд сонгуулийн үеэр өрнөж байгаа сонин, содон мэдээ мэдээллийг хүргэж байна.

Ардчилсан намынхан энэ удаагийн сонгуульд Виртуал хөтлөгч Анужинтай, анимэйшнтэй, ардчилсан нээлт олны анхаарлыг өөрийн эрхгүй татаж чадлаа.

 

 

Мөн УИХ-ын нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт МАН-аас нэр дэвшиж байгаа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр сонгуулийн нээлтийн үйл ажиллагаанд дүрэмт хувцастайгаа явсан нь олноос онцгой байв.

Түүнчлэн, МАН-ын жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Токиогийн их сургуулийн доктор Г.Лувсанжамц билээ. Тэрбээр "Миний жилийн орлого УИХ-ын гишүүн болоод олох орлогын хажууд хамаагүй өндөр байсан. Одоо би ажилгүй, орлогогүй, орон гэргүй хүн болчихоод Монголд ирчихсэн. Бурхан даах хүнд нь ачааг нь үүрүүлдэг гэж боддог. Иймээс бурхны дуудлага гэж бодож” Монголдоо иржээ. Түүний хэлж буйгаар гэр оронтой, тогтмол цалинтай ажилтай болохоор Монголдоо эргэн ирсэн гэнэ.

Мөн ИОНН-аас нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж буй Түүчинтавын Доржготов Супермэний логотой подволктой сонгогч иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсож байгаа нь олны анхаарлыг өөрийн эрхгүй татаж эхэлжээ.