Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж сонгуульд урьдчилсан байдлаар ялалт байгуулаад 126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон шийдвэр гаргажээ.
Энэ талаар тус хорооноос "Сонгуулийн Ерөнхий Хорооны ээлжит хуралдаан 2024 оны зургаадугаар сарын 30-ны өдөр болж, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх олгох тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.2, 74.3.6 дахь заалт, 74.4 дэх хэсгийг үндэслэн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78 нэр дэвшигчийг, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигчийг тус тус гишүүнээр сонгогдсонд тооцож, УИХ-ын гишүүний үнэмлэх олгох тогтоол батлав.
Улмаар сонгуулийн дүнг УИХ болон Монгол Улсын ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдэд гишүүний үнэмлэх олгон нийтэд мэдээлэхээр тогтлоо.