ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Нэг монгол" фракцийн тэргүүн Н.Ганибал АН-ын генсек болно

O.Admin
2024-07-01

Эрх баригч намтай эвслийн Засгийн газар байгуулахаар болсон Ардчилсан намынхан намын дотоод томилгоондоо өөрчлөлт оруулахаар болжээ.

Тухайлбал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э.Одбаяр УИХ-ын гишүүн болж, мөн Засгийн газрын шинэ бүтцэд багтаж магадгүй болсон учраас түүний албан тушаалыг өөр хүнд өгөх яриа АН дотор хийгджээ.

Улмаар, УИХ-д хамгийн олон суудал аваад буй “Нэг монгол” фракцийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан Н.Ганибалыг тус Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилохоор болжээ.

Н.Ганибал нь өнгөрөгч сонгуулиар Сүхбаатар аймгаас нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр томилогдсон ч энэ удаа ялагдал хүлээсэн. Тиймээс энэ удаа парламентын гадна үлдэж, намын гал тогоог хариуцахаар тохироо хийсэн бололтой.