ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Мөнхбаясгалан: МАН Засгийн газраа байгуулж хариуцлагаа үүрэх ёстой

O.Admin
2 өдрийн өмнө

Монгол Улсад байнгын ажиллагаатай 9 дэх удаагийн парламент 126 гишүүнтэй бүрдэж өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж, гишүүд тангараг өргөж байна.

Гишүүд тангараг өргөж дууссаны дараа УИХ-ын дарга, дэд дарга, Засгийн газрын томилгоог хэлэлцэх учиртай. Тэгвэл шинэ Засгийн газрыг хамтарсан байдлаар байгуулах эсэх талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Дахин олигархийн дэглэмийг тогтоох гэж оролдвол танай, манайгүй тэмцэнэ. Хулгайчуудтай хамтрахгүй. Хулгайчуудыг харж суугаад, тэднийг дэмжин кноп дардаг гишүүн болохгүй. Ажил хийе гэвэл Засгийн газар байгуулж болно. Гэхдээ хамтарсан Засгийн газрын түүхээс харвал дандаа л хамтарч хулгай хийсэн, шударга бус үйлдэл хийсэн байдаг. Хэрвээ ингэвэл аль нам байх нь хамаагүй тэмцэнэ. Тэдэнд хяналт тогтоох гэж энд ирсэн. МАН олонхоороо Засгийн газраа байгуулж хариуцлагаа үүрэх ёстой” гэлээ.