126 гишүүнтэй шинэ парламент байгуулагдсанаар Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх асуудал үүссэн. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-д суудалтай АН, ХҮН намтай зөвшилцөх Ажлын хэсэг байгуулсан байдаг.
Улмаар өнөөдөр МАН Засгийн газарт хамтран ажиллах хүсэлтээ Ардчилсан намд хүргүүлсэн байна. Тэгвэл яг одоо АН-ын Улс төрийн зөвлөл хамтарсан Засгийн газарт орох эсэх асуудлаар хуралдах гэж байгаа аж.