ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хөгжмийн зохиолч, удирдаач, УГЗ Ш.Гунаажавт Ардын жүжигчин цол хүртээлээ

O.Admin
2024-07-08

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмын босгон дээр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Өнөөдөр Хөдөлмөрийн баатар хоёр, Ардын жүжигчин нэг, Гавьяат эдийн засагч гурав, хуульч нэг, багш нэг, эмч нэг, жүжигчин нэг, уурхайчин нэг, дасгалжуулагч нэг, тээвэрчин нэг төрөн гарав.

Онцолбол, ажил мэргэжил, авьяас билиг, ур чадвар, амжилт бүтээлээрээ ард олондоо хүндлэгдэн олон арван хөгжмийн мэргэжилтнүүдийг бэлтгэж, соёл урлагийн салбарт оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Хөгжмийн зохиолч, удирдаач, МУУГЗ Шагжийн Гунаажавт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.