Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газарт Аялал жуулчлал, соёл, спорт, залуучуудын сайдаар УИХ-ын гишүүн Чинбатын Номин ажиллахаар болж, өнөөдөр Засгийн газрын гишүүний тангаргаа өргөж, захирамжаа гардан авсан.
Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан Аялал жуулчлал, соёл, спорт, залуучуудын яаманд хүрэлцэн очиж, шинэ сайдад төрийн тамга гардуулан өглөө. УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын бүтцийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ хуулийн дагуу Соёлын яамны эрхлэх асуудлуудын хүрээнд аялал жуулчлал, спорт, залчуудын асуудал нэмэгдэж өөрчлөгдсөн юм.