ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Сайханбаяр: Төрийн далбааны өдрийн баярын мэнд хүргэе

O.Admin
2024-07-10

Эрхэм генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид аа,

Цэргийн дипломат ажилтнууд болон эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж буй цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчид аа,

Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжил, дэвшилд бодит хувь нэмрээ оруулж, залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа.

Та бүхэнд Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-ийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Төр улсын тусгаар тогтнолын билэг тэмдэг, түмэн олны эв нэгдлийн баталгаа болсон монгол наадамдаа одтой, хийморьтой сайхан наадаарай!