ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Батлан хамгаалахын сайдын тамгыг С.Бямбацогтод шилжүүллээ

O.Admin
2024-07-10

Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Сандагийн Бямбацогт ажиллахаар болж, өнөөдөр Засгийн газрын гишүүний тангаргаа өргөж, захирамжаа гардан авсан.

Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан Батлан хамгаалах яаманд хүрэлцэн очиж, шинэ сайдад төрийн тамга гардуулан өгөх ёслолд байлцлаа. Төрийн тамгыг өмнөх сайд Гүрсэдийн Сайханбаяр УИХ-ын гишүүн С.Бямбацогтод гардуулан өгч шилжүүллээ. Шинээр томилогдож буй С.Бямбацогт сайд нь цэргийн их сургууль төгссөн, хурандаа цолтой юм.