ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Энхийг сахиулагч эмэгтэй алба хаагчдын тоог нэмэгдүүлнэ

O.Admin
2024-07-26

Монгол Улсаас анх удаа 2005 онд Баруун Сахарт явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагч үүрэг гүйцэтгэж, өдгөө манай улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 24 дүгээрт эрэмбэлэгдэж байна.

Энэ оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр өнөөдөр Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хатагтай Сандра Шүфани болон тус улсын Батлан хамгаалахын атташе Тэнгисийн цэргийн ахмад Андрью Кларк нарыг хүлээн авч уулзлаа. 

Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг тэр дундаа энхийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эмэгтэйчүүдийн тоо болон чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр Канад Улсад суралцах алба хаагчдын тоог нэмэгдүүлэх болон бусад хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцлоо.

Энхийг сахиулагч эмэгтэй алба хаагчдын тоог нэмэгдүүлнэ