ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Иргэдийг мэдээллээр хангах ажил үргэлжилж байна

O.Admin
2024-09-06

ЭМДХ-ээр дамжуулан орон нутгийн лавлагаа шатлал, анхан шат, эмийн сан зэрэг ЭМБ-аар үйлчлүүлэх үед даатгуулагчийн эрх, ЭМБ-ын үүргийг сануулсан, даатгуулагчийн эрхийг зөрсөн тохиолдолд хаана хандаж, шийдвэрлүүлэх талаарх хэвлэмэл хуудсыг иргэдийн нүдэнд ил тод байршуулж, сурталчилж ажиллаж байна. 

Булган аймгийн сумын эрүүл мэндийн төвүүд, сумдад үйл ажиллагаа явуулдаг эмийн сангаар дамжуулан иргэдэд мэдээллийг хүргэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Цаашид ард иргэд ихээр цуглардаг зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдэд хэвлэмэл хуудсыг байршуулах иргэдэд ЭМД-тай холбоотой мэдээллийг хүргэж ажиллана.

Мөн Баян-Өлгий аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй зах худалдааны төвийн үйлчилгээний заал, худалдаа эрхэлж буй иргэд, цонх, хүлээлгийн танхим, зэрэг иргэд олноор төвлөрдөг байршилд ЭМД-тай холбоотой хэвлэмэл материалыг байршууллаа.