Өнөөдөр Хан-Уул дүүргийн ИТХ-ын хүндэтгэлийн хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхан, ИТХ-ын төлөөлөгч Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн нар үг хэлж, хурлын төлөөлөгч нарт үр дүнтэй хамтран ажилласанд талархал илэрхийлэн, амжилт хүслээ.
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нийт 28 удаа хуралдаж, 109 тогтоол баталснаас 47 хувь нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган хамгаалахад чиглэгдсэн байна.