ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Булган аймгийн Засаг даргад нэр дэвшигч Д.Пүрэв-Очир, ТАЗ-ийн дарга Л.Цэдэвсүрэн нарыг шалгуулахаар АТГ-д ханджээ

O.Admin
4 цагийн өмнө

Аймаг, орон нутгийн ИТХ-ын сонгууль дуусч, зарим аймаг сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга томилогдож байгаа энэ цаг үед Булган аймгийн Засаг даргад нэр дэвшигчийн асуудал гацаанд орсон байдалтай эхнээсээ хууль хяналтын байгууллагад хандаж эхэлжээ.

Учир нь Булган аймгийн Ардчилсан намын зүгээс Булган аймгийн Засаг даргад МАН-аас нэр дэвшигч Д.Пүрэв-Очирын ажилласан жилийн туршлагыг Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, Эрүүгийн хуулийн 22.1 дэх заасны дагуу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгож, Иргэний нисэхийн ерөнхий газарт бодлого төлөвлөлт хариуцсан менежер, санхүү эдийн засаг эрхэлсэн төлөвлөлтийн хэлтсийн даргаар 2017-2023 онд ажилласан байдлыг нь Төрийн албанд ажилласанд тооцно гэсэн албан бичгийг Булган аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан ид хуралдаж байх өдөр буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 01-ны өдөр гаргаж өгсөн нь хардлага төрүүлж АТГ-д хандах үндэслэл болжээ.

Д.Пүрэв-Очирын тус эрхэлж байсан албан тушаал нь Засгийн газрын 2023 оны “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг батлах тухай” 487 -р тогтоолын хавсралтанд зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаал нь зөвхөн төрийн захиргааны албан тушаалд хамаарна.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 сарын 11-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан” Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам батлах тухай” журмын 4.1 т үндэслэн Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны тогтоолын 16 дугаар хавсралтаар зөвхөн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалын тодорхойлолтод батлах зөвшөөрлийг олгож байжээ. ИНЕГ-ын даргын албан тушаалаас бусад албан тушаалыг нь Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолоор баталсан төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлд хамаарахгүй гэж заасан байгаа учраас Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн Булган аймгийн Засаг даргад нэр дэвшигч Д.Пүрэв-Очирт илт давуу байдал олгосон эсэхийг шалгуулахаар Авилгалтай тэмцэх газар Булган аймгийн АН-аас шалгуулахаар ханджээ.