ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Р.Чингисийг жагсаал санхүүжүүлсэн хэргээр шалгаж эхэлжээ

O.Admin
4 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч даваа гарагт Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрт ажиллах үеэрээ "Засгийн газрыг огцруулах жагсаал цуглааныг та ямар хүмүүс хийж байгаа гэж бодож байна вэ" гэсэн сэтгүүлчийн асуултад 

"ЕТГ-ын дарга асан П.Цагаан, түүний хүү, Дотоодын цэргийн командлагч Р.Чингис болон түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа" хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл энэхүү мэдэгдлийн дараа буюу нэгдүгээр сарын 08-ны өдөр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 

Р.Чингисийг 2022 оны арваннэгдүгээр сард Хуульзүйн сайд уг албан тушаалд томилж байв. Тэгвэл Р.Чингисийг жагсаал санхүүжүүлсэн гэх асуудлаар шалгаж эхэлжээ.