ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ногдол ашгийг Цагаан сараас өмнө олгох эсэх нь тодорхойгүй байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
4 цагийн өмнө

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийн үлдэгдлийг сар шинийн өмнө олгох эсэх асуудал нь анхаарал татаж буй. Тэгвэл энэ асуултад "Эрдэнэс Монгол" ХХК-ны Гүйцэтгэх захирал С.Наранцогт тайлбар өгчээ.

Тэрбээр, "Компанийн тухай хуулиараа аудитын тайлан баталгаажсанаас хойш 50 хоногийн дотор ТУЗ хуралдаж, цэвэр ашгаасаа хэдэн төгрөгийг хуваарилахаа шийдэж, иргэдэд олгогдоно" гэв.

Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлт албажаагүй байгаа тул ногдол ашгийг Цагаан сараас өмнө олгох эсэх нь тодорхойгүй байгаа аж. 

Тэгвэл ногдол ашгийг аудитын дүгнэлт баталгаажихаас өмнө нь урьдчилж олгосон нь хууль зөрчсөн үйлдэл болсон эсэх талаар "Эрх зүйн хувьд Компанийн хуулийг зөрчсөн гэж үзэхгүй байна. Цахилгаан дулааны өртөг нэмэгдсэн нь амьдралд хүнд тусаж байгаа энэ цаг үед ногдол ашиг олгодог хугацаагаа өөрчлөх ёстой юм биш үү гэдэг асуудал бас Засгийн газар дээр яригдсан. Энэ тохиолдолд эрх зүйн нэлээн томоохон өөрчлөлт хийгдэх ёстой болно гэсэн үг" хэмээжээ.