ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр маргааш эхэлнэ

O.Admin
2 цагийн өмнө

Засгийн газраас Оюутолгой төсөлтэй холбоотой асуудлаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн хамтарсан хурал өнөөдөр боллоо.

Хамтарсан хуралдаанаар маргааш буюу аравдугаар сарын 30-нд эхлэх хэлэлцээрийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, хөрөнгө оруулагч талтай хийх яриа хэлэлцээрийг Засгийн газраас баталсан удирдамжийн хүрээнд эхлүүлэхээр тогтлоо.