ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Төмөртэй” ордыг төрийн мэдэлд хэвээр үлдээх шийдвэр гарлаа

O.Admin
2 цагийн өмнө

Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 148 дугаар тогтоолийг хүчингүй болгох тухай “Кью Эс Си” компанийн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцлээ. 

Шүүхээс “Кью Эс Си” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Концессийн гэрээг цуцалсан Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаснаар Засгийн газрын 2022 оны 148 дугаар тогтоолыг хууль ёсны гэж үзлээ. 

Энэхүү шийдвэр нь "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК-ийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн хамгаалж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн зарчмыг баталгаажуулсан шийдвэр боллоо. 

Мөн “Кью Эс Си” ХХК нь хохирол амсаагүй, харин “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр”-тэй байгуулсан өмнөх концессийн гэрээ нь улсын ашиг сонирхолд нийцээгүй болох нь нотлогдсон гэж үзэв. 

Ингэснээр стратегийн ач холбогдол бүхий Төмөртэй төмрийн хүдрийн орд төрийн мэдэлд хэвээр үлдэж, ард түмний эрх ашиг хамгаалагдлаа.